Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 38 ДУГААР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ ... read more

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО ... read more

МОНГОЛ, ИТАЛИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ ... read more

САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЭЛЧИН САЙД Т.ШИМИЗҮ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ... read more

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУКИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ ... read more
by camp26
МОНГОЛ УЛС АРДЧИЛАЛ, СОНГУУЛЬД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗӨВЛӨЛИЙГ 2016 ОНД ДАРГАЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 27, Баасан гариг, 17:29

Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож, Монгол Улс  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчиллын Форумд оролцож үг хэлэв. Тэрээр Монгол Улс тус олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Киргиз, Мьянмарт амжилттай болж өнгөрсөн сонгуулийн бэлтгэлийг хангахад монголын талаас үзүүлсэн туслалцаа зэрэг олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр манай улсаас хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын талаар танилцуулав.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСАД СУУГАА ГАДААДЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДЫН II УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 27, Баасан гариг, 16:01

Монгол Улсад суугаа гадаадын Өргөмжит консулуудын хоёрдугаар уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад хэргийн яаманд болов.

Уулзалтыг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэлж, Консулын газрын захирал Б.Болд Консулын газрын үйл ажиллагааны талаар, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны Орлогч дарга Л.Оргил АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Мөн Шинэ Зеландаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Ч.Мөнхбат Өргөмжит консулуудыг төлөөлж үг хэлэв.

Дэлгэрэнгүй...
 
МАЛАЙЗЫН ХОЛБООНЫ ШҮҮХЭЭС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ХОЛБОГДОХ ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 27, Баасан гариг, 14:03

Өчигдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны 1 дүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.З-г гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс Н.З-г гэм буруугүй хэмээн үзсэн боловч давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулаад байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт эхнээс нь онцгой анхаарал хандуулж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажилласны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайдаас малайзын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан манай иргэнд цаазын ял оногдуулсан шийдвэрээ дахин авч үзэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан нь хэргийг нааштай шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 11-р сарын 27, Баасан гариг, 17:06
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ШВЕЙЦАРЬТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 27, Баасан гариг, 09:58

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцаж санал солилцов. Гадаад хэргийн сайд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, cоёл, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ШХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд швейцарийн талтай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд гүнзгийрүүлэх, хөгжлийн туслалцааны чиглэлээр амжилттай хөгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бусад салбар чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.

Дэлгэрэнгүй...
 
ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 26, Пүрэв гариг, 15:26

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын  ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотноо 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Комиссын хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахлав.

Энэхүү хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, тухайлбал, зам тээвэр, түлш эрчим хүч, ашигт малтмал, аж үйлдвэр, барилга, хөдөө ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Хуралдааны дүнгээр оролцогч талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар тохиролцов.

 
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ХУРАЛ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан   
2015 оны 11-р сарын 25, Лхагва гариг, 12:22

Гадаад хэргийн яамны ээлжит “мэдээллийн цаг” өчигдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал, 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Чита хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын  ээлжит 19 дүгээр хуралдаанд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид төвийг сахих статусын асуудлаар Швейцарь улсад ажилласан талаар мэдээлэл хийлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 11-р сарын 25, Лхагва гариг, 12:30
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 349-с 1

Мэдээллийн хуанли

< 2016 оны 9-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

АСЕМ





Хайлт

Холбоос












Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад Хэргийн Яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 00(976) - 62262222
Факс:
00(976)-11322127

Консулын болон визийн асуудлаар
и-мэйл: kg@mfa.gov.mn

Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
и-мэйл: press@mfa.gov.mn

Ёслолын газар
и-мэйл: protocol@mfa.gov.mn

Ерєнхий асуудлаар хандах
и-мэйл: info@mfa.gov.mn